fbpx

Хүмүүнлэгийн мэргэжлийн баг

Хүмүүнлэгийн мэргэжлийн баг нь зөв хүмүүжилтэй, эерэг хандлагатай, өөртөө итгэлтэй, хариуцлагатай, бүтээлч, шинийг санаачлагч, гоо зүйн мэдрэмжтэй иргэдийг бэлтгэн гаргахыг зорьдог бөгөөд сурагчдад үүх түүхээрээ бахархах, нийгмийн зөв итгэл үнэмшил олж авах, өөрийн сэтгэгдэл мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлэх, байгаль, нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын ялгаатай орчинг таньж мэдрэх, үнэлэх, өөрийн дотоод мэдрэмжийг бодит бүтээл болгон буулгах чадваруудыг олгодгоороо ач холбогдолтой.

Манай мэргэжлийн баг нь дан ганц танхимын сургалтаар бус сурагчдын бодит оролцоонд тулгуурлан амьдрал практиктай холбон сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулдаг нь шинэ зуунд эн тэргүүнд тавигдаж байгаа тооцолох, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргах зэрэг чадваруудыг сурагчдад эзэмшүүлж, сурсан мэдлэгээ бодит нөхцөл байдалд хэрэглэх чадвартай иргэн болон төлөвшихөд нь хувь нэмэр оруулдаг.

Мэргэжлийн багийн гишүүд

Гомбын Эрдэнэбат

Магистр

Төрсайханы Батаа

Бакалавр

Төрбатын Энхтуяа

Магистр

Даваадагвын Пүрэвдагва

Доктор

Лхагвасүрэнгийн Ганбат

Бакалавр