Элсэлт

Монгол Тэмүүлэл лаборатори сургууль нь 8 дугаар анги төгссөн сурагчдийг математик болон англи хэлний шалгалт аван элсүүлдэг. Тус сургууль нь БСШУСЯ-ны харьяа бөгөөд элсэлтийн шалгалтад тэнцсэн сурагчдыг үнэ төлбөргүй суралцуулдаг ахлах сургууль юм.

Түгээмэл асуулт хариултууд

Элсэлтийн шалгалт хэзээ явагддаг бэ?
Манай сургуулийн элсэлтийн шалгалт 6 дугаар сард авагддаг.

Төлбөр төлөөд сурж болох уу?
Болохгүй.

Яамны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай өөр ямар сургуулиуд байдаг вэ?
Шинэ Эрин болон Шинэ Эхлэл сургуулиуд мөн олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчит лаборатори сургуулиуд бөгөөд элсэлтийн шалгалтаа 5 дугаар анги төгссөн сурагчдаас авдаг.

Танай шалгалтад хэрхэн бэлтгэх вэ?
Манай сургуулийн элсэлтийн шалгалтын гарын авлагыг сургууль дээрээс худалдан авах боломжтой.