fbpx

Book night номын хэлэлцүүлэг

Монгол Тэмүүлэл лаборатори сургуулийн Literature club-тэй хамтран ‘Book night’ номын хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хүүхдүүдийн маань хөөрөлдөөн тун чиг сонирхолтой байсан учир бушуухан үзгээ шүүрч аваад бяцхан тэмдэглэл сийрүүлсэн маань энэ билээ.

Н. Мягмарсүрэн
Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ оройн мэнд хүргэе. Өнөөдөр манай клуб халуун кофе, халуун дулаан яриа хөөрөөтэй ертөнцийн сонин сайхантай байх болно. Бүгдээрээ надаас эхлэхийг хүсэж байх шиг байна. Багш нь хувь хүний хөгжлийн номууд, амжилтын түүхүүд их сонирхож уншдаг, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн номуудаас хэрэгтэй зүйлээ хардаг. Хамгийн сүүлд Jojo Moys-н “Me Before You”, Barbara Corcoran-н “Бүсгүйн Код” гээд хоёр номыг уншсан. Надад өнгөрсөн хугацаанд уншсан ном зохиолоос хамгийн таалагдсан нь “The Secret” байсан. Яагаад гэвэл миний хувийн үзэл бодол, хандлагатай их нийцдэг л дээ. Амьдралын алхам тутамдаа бодож санаж явдаг.

Б. Даваажаргал
Би хамгийн сүүлд Л. Өлзийтөгсийн “Хотын Үлгэрүүд” уншсан. “Хулгайч”, “Өлсөхгүй”, “Хоёрхон алдаа” гэх зэрэг 6 өгүүллэг багтаасан байдаг. Миний сэтгэлд хүрсэн өгүүллэг нь “Хоёрхон алдаа”. Тэр өгүүллэгт 40 настай эмэгтэй 20 настай эмэгтэйтэй вагоноор зорчиж танилцсан байдаг. Тэр би онгоцоор явах нь уйтгартай харин галт тэргээр явсан нь илүү сонирхолтой, адал явдалтай шүү дээ. Би энэ зохиолоос хэдий амьдралдаа хэцүү байсан ч сүүлд харамсахгүйн тулд аливаа зүйлийг хийж үзэх хэрэгтэй юм байна гэж бодсон.

О. Чин-Ундрам
Ихэнх хүмүүс намайг Чин-Ундрам гэхээсээ Harry Potter гэж мэддэг. Би тийм болохоор миний хамгийн дуртай ном J. K. Rowling Harry Potter-н тухай ярилцахыг хүсэж байна. Harry Potter-н сурсан сургуулийн авдаг шалгалт нь яг манай сургуулийн AS, A level-н шалгалтууд байдаг. Harry Potter-г уншсан маань миний амьдралд маш их нөлөөлсөн. Би бусад хүмүүсээс айлгүй үзэл бодлоо илэрхийлж сурсан. Би номыг ямар нэгэн факт олох гэж биш, ухаантай болох гэж биш, гоё мэдрэмж авахыг тулд уншдаг.

И. Мишээлт
‘Чамтай Учрахаас Өмнө’ – Амьдралд хэцүү зүйл тохиолдвол их гутардаг. Энэ зохиолын гол дүрийн залуу саа өвчтэй байдаг. Би энэ залуу шиг биш байж юунд гутрах ёстой вэ? гэж бодсон.

П. Сүндэрьяа
Би ном уншдаггүй байсан. Энэ сургуульд орж ирэхэд манай найзууд бүгд их ном уншдаг хүүхдүүд байсан. Би их ганцаардаж байсан. Харин зуны амралтаараа ‘Looking for Alaska’ гээд номыг уншсан. Надад маш сонирхолтой унших тусам гайхамшигтай санагдсан.

Э. Ундрал
“Paper Towns” – Энэ цаасан хүмүүс ирээдүйгээ дулаацуулахын тулд өөрийгөө шатаадаг. Ер нь хүмүүс зөвхөн ирээдүйн төлөө өнгөрсөн одоог үгүйсгэдэг юм шиг санагдсан.

Р. Нандинцэцэг
Надад “Морь Унасан Толгойгүй Хүн” номыг хүн бэлэглэсэн байсан. Аав чиний насанд тохироогүй гээд уншуулахгүй байсан. Харин эмээ бид хоёр “Энэ номыг хэн нь түрүүлж унших вэ? гээд бооцоо тавьчихсан байсан. Тэгээд тэр номыг уншихад миний төсөөлж байснаас тэс өөр байсан. Гэхдээ одоо миний номын сангийн чухал хэсэгт байдаг.

Г. Энхзаяа
Ер нь бол би номын хорхойтон гэж хэлж болно. Миний номын ихэнх 80-90 хувь нь романс байдаг. Би “Норвегийн Ой” номыг уншаад надад хоосон, хүнд, сэтгэгдэл төрүүлсэн. Уншиж байгаад өөрийн эрхгүй уйлдаг. Бүрэнхийд ой дотор төөрчихсөн юм шиг санагдсан. Би ер нь уран зохиолын ном уншдаггүй, хувь хүний хөгжлийн номууд уншдаг байсан. Харин номыг эхлээд уншиж байгаад орхичихсон. Онцгой үйлдэл байхгүй мөртлөө унших тусам тайвширдаг. Эхлээд үхлээс айдаг байсан чинь сүүлдээ хэвийн зүйл юм шиг санагдсан.

М. Наранцэцэг
“Чик’ – Энэ Германы зохиол. Монгол хүүхэд энэ зохиолын гол дүрд тоглосон гэж сонсоод уншсан. Яг бидний үеийн 14 настай хүүхдүүд машин хулгайлаад Германаар аялж байгаа тухай сонирхолтой түүхүүд гардаг.

С. Тунгалаг
Миний уншдаг номуудын 80 хувийг хувь хүний хөгжлийн номууд эзэлдэг. Мөн буддын номуудыг сонирхож уншдаг. Хамгийн сүүлд Б. Сувдын “Очир огтлогч” номыг уншиж байгаа. Уншихаасаа өмнө буддын ном гэж бодсон чинь очрын бизнесийн тухай ном болж таарсан.

Ярилцлага маань үнэхээр гайхамшигтай болж өндөрлөсөн. Ярилцлагын төгсгөлд клубийг санаачилсан, удирдан зохион байгуулж байгаа эрхэм сурагч О. Чин-Ундрам , Б. Даваажаргал болон Literature club-н хамт олонд “Стив Жобсын Амьдрал Амжилтын Нууцууд” номыг амтлаг шоколадны хамт бэлэглэсэн юм.

Leave a comment

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн