fbpx

2019 оны шалгалтын дүн мэдээ

Монгол Тэмүүлэл сургууль нь Кембрижийн Олон Улсын Шалгалтын төвөөс батламжлагдсан тусгай эрхийн дагуу хөтөлбөрөө хэрэгжүүлж, мөн төвийн зохион байгуулалтын хүрээнд үр дүнгээ хянуулж, хөтөлбөрийн биелэлтээ үнэлүүлдэг билээ. Ингэхдээ шалгалтын материалыг Кембрижийн олон улсын шалгалтын төвөөс битүүмжлэн ирүүлж, бичгийн, аман, дадлага ажил, курсын ажил, судалгааны бүтээл зэрэг олон хэлбэрээр, 45 минутаас 15 цаг хүртэлх хугацаанд, хичээл нэг бүрээр 2-5 шалгалт аван шалгаж, Кембрижид буцаан авч тэндээ засан дүнг нь бидэнд ирүүлдэг. Манай сурагчид ийм шалгалтуудыг жил бүр IGCSE (10-р анги), AS level (11-р анги) A level (12-р анги) түвшиндээ хавар намрын шалгалтын сессид хуваан өгдөг. Ийнхүү жилд хоёр удаа хөндлөнгөөс үнэлэгддэг шалгалтын үр дүнгийнхээ 2019 оны хаврын сессийн мэдээг та бүхэнтэй хуваалцаж байна. (Энд тухайн түвшинд сурагчдын нийт авсан дүнгээс тухайн дүнгийн эзлэх хувийг харуулсан болно.)
Сурагчдаа шалгалтад нь амжилттай бэлтгэсэн багш нартаа, хичээнгүйлэн суралцаж амжилттай шалгагдсан сурагчдадаа баяр хүргэж удахгүй болох намрын сессийн шалгалтдаа амжилттай оролцохыг хүсэн ерөөе!

Leave a comment

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн