fbpx

Кембрижийн багш нарын арга зүйн сургалтад хамрагдлаа

2019 оны 9-р сарын 28, 29-ний өдрүүдэд тус сургуулийн математикийн багш Ү. Адууч, Б. Бямбацэрэн, англи хэлний багш А. Шүрэнцэцэг, Сургалтын менежер Н. Нарантуяа нар Кембрижийн олон улсын шалгалтын төвийн Төв Азийн бүсээс Монголд анх удаа зохион байгуулж буй багш нарын арга зүйн ахисан түвшний сургалтад амжилттай хамрагдлаа.
Тус сургалт нь 0580 Математик, 0500 Англи хэл хөтөлбөрүүдээр зохион байгуулагдсан бөгөөд сургагч багшаар Кембрижийн олон улсын шалгалтын төвийн тухайн хичээлүүдийн Ерөнхий шалгагч багш нар Их Британиас уригдан ирж ажиллан, хөтөлбөрийн шинэчлэл, шалгалтын бүтцийн шинэчлэл, заах арга зүйн зөвлөмж зэргийг тусгасан маш сонирхолтой сургалтыг хоёр өдрийн турш өрнүүллээ.
Энэхүү семинар нь Орчлон олон улсын сургууль дээр зохион байгуулагдсан бөгөөд энэ төрлийн сургалт Монголд анх удаагаа нээлттэй хэлбэрээр зохион байгуулагдсан, Монголоос оролцож буй сургуулиуд багш нарын зардлыг хэмнэсэн, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжийг олгосон зэрэг олон давуу тал, онцлогтой болж өнгөрлөө.

Leave a comment

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн