fbpx

Багш нарын баяр 2019

БСШУСЯ-ны харьяа, олон улсын хөтөлбөрийн сургалттай Монгол Тэмүүлэл сургуулийн нийт багш нартаа Дэлхийн багш нарын 25 дахь, Монголын багш нарын 53 дахь өдрийн мэндийг хүргэе!

Энэ жилийн багш нарын баярыг тус сургуулийн хамт олон сурагчдынхаа тоог 32 хувиар, багш нарынхаа тоог 25 хувиар, зааж буй хичээлүүдийнхээ нэр төрлийг 12 хувиар тус тус нэмэгдүүлж IGCSE, A Level хөтөлбөрүүдийг дипломын түвшинд албан ёсоор зааж эхэлсэн өндөр амжилттайгаар угтаж байна.
2019 оны Дэлхийн багш нарын өдрийг ‘Залуу багш нар – Багш мэргэжлийн ирээдүй’ уриан дор багш мэргэжлийг сонгон ажиллаж байгаа залуу боловсон хүчнүүдийг мэргэшүүлэх, мэргэжилд нь тогтвортой ажиллуулахад дэлхийн улс орнуудын анхаарлыг чиглүүлж буй онцлогтойгоор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Манай сургуулийн нийт багш нарын 39 хувийг эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш нар эзэлдэг тул бидний хувьд энэхүү уриа маш ач холбогдол бүхий бөгөөд жилийн туршид анхаарал тавин ажиллах нэгэн чиглэл маань болж байгаа юм. Ингээд сурагчид, эцэг эхчүүдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн эвсэг найрсаг, хөдөлмөрч,мэргэжлийн өндөр ур чадвартай хамт олондоо монгол хүүхдүүдийн тэмүүллийг дэлхийд үнэлүүлэх нөр их хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Leave a comment

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн