fbpx

Хичээл сургалтын үйл ажиллагаа онлайнаар үргэлжилж байна

Covid-19 халдвартай холбогдуулан Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын зөвлөмжөөр Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 3 сарын 2 хүртэл өмчийн хэлбэр үр харгалзан бүх ерөнхий боловсролын сургуулиудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ. Шинэ коронавирус нь 2020 оны 2 сарын 12-ны байдлаар 26 улсын 44000 орчим хүнд илрэн, 1200 орчим хүн амь эрсдээд байгаа юм.

Хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд сургууль дээр болон сургуулиас гадуур ямар нэг давтлага, сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй. Иймд тухайн хугацаанд сурагчид цуглах, сургууль дээр ирэх зэргээр ямар нэг үйл ажиллагаанд оролцохгүй болно.

2020 оны 2 сарын 3-ны өдрөөс эхлэн цахим хичээл орж байгаа тул сурагч бүр хичээлийн өдөр бүр 10:00-15:00 цагуудад интернеттэй, компьютерийн холболттой орчинд хичээллэх бэлтгэлээ хангах хэрэгтэй юм. Цахим хичээлүүд үдээс өмнө 10:00-12:00, үдээс хойш 13:00-15:00 цагуудад үргэлжилнэ.

Цахим хичээлүүд нийгмийн сүлжээгээр бус харин сургуулийн Moodle platform, G Suite for Education ашиглан явагдах тул сурагчид сургуулийн мэйл хаягаа ашиглан холбогдох боломжийг бүрдүүлж цахим хичээлд оролцох хэрэгслээ бэлтгэсэн байх шаардлагатай.

Leave a comment

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн