fbpx

Хичээлийн шинэ байрны шав тавилаа

2020 оны 4 сарын 1-ний өдөр Монгол Тэмүүлэл лаборатори сургуулийн хичээлийн шинэ байрны шавыг тавилаа.

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай Монгол Тэмүүлэл лаборатори сургуулийн хичээлийн шинэ байрны барилгын ажил өнөөдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхэллээ. Барилгын ажлыг эхлүүлэх арга хэмжээнд тус яамны дэд сайд Г. Ганбаяр, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т. Ням-Очир, Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч. Энх-Амгалан нар оролцож, гүйцэтгэгч компанийн барилгачдад амжилт хүслээ.

БСШУСЯ 2020 онд улсын хэмжээнд 40 гаруй сургуулийг ашиглалтад өгөх бөгөөд тэдний 15 нь гадаадын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр нийслэлд баригдаж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд баригдах томоохон сургуулиудын нэг нь 640 хүүхдийн суудал бүхий Монгол Тэмүүлэл юм. 

Монгол Тэмүүлэл сургуулийн барилгын ажлыг Батс-Өргөө компани гүйцэтгэх бөгөөд ирэх 9 сарын 1 гэхэд шинэ сургуулийг ашиглалтад оруулахаар ийнхүү эхлүүллээ. Тус компани 2019 онд нэг ээлжиндээ 1500 хүүхдийн суудалтай 21 дүгээр сургуулийн шинэ барилгыг хугацаанаас нь өмнө ашиглалтад өгч байсан юм.

Leave a comment

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн