fbpx

Кембрижийн хаврын шалгалт цуцлагдлаа

Covid-19 халдварын цар тахлын хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан Кембрижийн Олон Улсын Боловсролын Төв 2020 оны хаврын Cambridge IGCSE, International AS and A Level шалгалтуудыг цуцлах хүндхэн шийдвэрийг гаргалаа. 2020 оны 4 сарын 2-ны байдлаар дэлхий даяар 936000 хүн өвчлөн, 47200 хүн амь эрсдээд байна. Кембрижийн зүгээс сурагчид уг шалгалтуудад зориулан асар их хөдөлмөр зарцуулсныг ойлгож байгаа бөгөөд сурагчдын хөдөлмөрийг шударгаар үнэлэхийн тулд сурагчдын өмнө хийж байсан (дутуу гүйцэт хамаагүй) курсын ажлууд, дотоодын шалгалтын дүн, даалгавар гүйцэтгэл, өмнөх шалгалтын дүнгүүд гэх мэт боломжит хамгийн сайн баримтад тулгуурлан дүн гаргахаар шийдээд байгаа юм.

Энэ жилийн Кембрижийн сертифкатууд нь өмнөх жилүүдийнхтэй яг адилхан үнэлэгдэх бөгөөд Кембрижийн зүгээс дэлхийн их дээд сургуулиудтай цаг үргэлж хамтран ажиллаж, сурагчдад маань ямар нэгэн хүндрэл бэрхшээл учрахгүй гэдгийг баталгаажуулж байгаа юм.

Уг аймшигт өвчний тархалтаас үүдэн Монгол Улсын Засгийн газраас сургууль, цэцэрлэгийн хөл хориог 4 сарын 30 хүртэл сунгах шийдвэрийг мөн гаргаад байгаа билээ. Зуны амралт өмнөх хуваарийн дагуу 6 сарын 15-нд эхлэх төлөвлөгөөтэй байгаа бол ЭЕШ 7 сарын 2-5-ны хооронд зохион байгуулагдах, 2020-2021 оны хичээлийн жил 8 сарын 15-нд эхлэх зэрэг зохицуулалтууд хийгдээд байгаа юм.

Манай сургуулийн хувьд 3 сарын 30-наас 4 сарын 13 хүртэл 3-р улирлын амралттай бол 4 сарын 13-наас 4 сарын 30 дуустал онлайн хичээл үргэлжлэн явагдах юм. Үүний хажуугаар төгсөх ангийн сурагчдад зориулан ЭЕШ-ын гарын авлага бүхий CD БСШУСЯ-наас тараах юм.

Манай сургуулийн зүгээс уг өвчнөөс үүдэн хайртай нэгнээ алдсан хүн болгонд гүнээ эмгэнэл илэрхийлж байна.

Leave a comment

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн