fbpx

Элсэлттэй холбоотой мэдээлэл

Монгол Тэмүүлэл лаборатори сургуулийн элсэлтийн шалгалт цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан намар 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр авагдах болсонтой холбогдуулан бид сургуулийнхаа талаар мэдээлэл өгөх, шинэ элсэгчдээ хөтөлбөрийн сонголт, сургалтад нь бэлтгэх зорилгоор цахим мэдээлэл дэмжлэгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд Монгол Тэмүүлэл лаборатори сургуульд заагддаг хэлүүдийг сонгон болон заавал суралцахад нь дэмжлэг үзүүлэхээр Их Британийн UTALK компанитай бид хамтран ажиллаж эхэллээ.

Уг компанийн бүтээгдэхүүн UTALK application нь дэлхийн хамгийн олон хэлний сонголттой, үг үгээр нь биш харин холбоо, хэлц үг, өгүүлбэрээр нь сурах бүтэцтэй, тоглоомд сууриласан, эрэгтэй эмэгтэй дуудлагыг сонгон хэрэглэж болдог, хэлний олон аялгыг тусгасан сонирхолтой цахим хэрэглэгдэхүүн юм.

Манай сургуулийн элсэлтийг сонирхон бүртгүүлж, цахим мэдээллийн хөтөлбөрт хамрагдаж, элсэлтийн шалгалт өгөхөөр шийдвэрлэсэн бүх хүүхдүүдэд бид 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл UTALK application-г үнэ төлбөргүй хэрэглэх боломж олгох болно.

Хэрвээ та Монгол Тэмүүлэл сургуульд элсэн суралцахыг сонирхож байвал дараах холбоосоор орж цахим мэдээллийн дэмжлэг хөтөлбөрт бүртгүүлээрэй.

https://forms.gle/qRZ5jvGTpvM9t5fU8

Олон улсын хөтөлбөртэй, төрийн өмчийн Монгол Тэмүүлэл лаборатори сургуульд элсэх боломж бүх 8-р анги төгсөгчдөд нээлттэй бий.

Хүсэл зорилго байвал сурах боломж хязгааргүй.

Leave a comment

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

2 thoughts on “Элсэлттэй холбоотой мэдээлэл”