Олон улсын хөтөлбөр

Кембрижийн олон улсын хөтөлбөрүүд нь сурагчдад ирээдүйд ажиллаж суралцахад хэрэгтэй чадваруудыг хөгжүүлэхээс гадна хичээлийг гүнзгийрүүлэн судлахад чухал ач холбогдол өгдөг. Гүнзгийрүүлсэн мэдлэг нь асуудлыг шийдвэрлэх арга техникийг хөгжүүлэх, ойлголтоо амьдрал болон шинэ нөхцлүүдэд ашиглах, цаашлаад их дээд сургуулиудад суралцахад маш чухал байдаг. 

Кембрижийн суралцагчийн чанарууд

Өөрийн болон бусдын мэдлэг, шинэ санаатай ажиллахдаа өөртөө итгэлтэй

Кембрижийн сурагчид нь өөртөө итгэлтэй, мэдлэгээ бүрэн эзэмшсэн, бэлэнчлэх сэтгэлгээгүй, оюун санааны эрсдэл гаргахад бэлэн байдаг. Тэд юмсыг судлах сонирхолтой, аливаа санаа болон аргументийг зохион байгуулалттай, шүүмлэлтэй, аналитик байдлаар үнэлдэг. Тэд өөрсдийн болон бусдын үзэл санааг хэлэлцэх, хамгаалах чадвартай байдаг.

Өөртөө хариуцлагатай, бусдыг хүндэлдэг

Кембрижийн сурагчид өөрсдийн хичээл номондоо эзэн болж, өөртөө зорилго тавин боловсролын үнэ чанарыг ухамсарладаг. Тэд хамтран ажиллахдаа сайн. Тэд өөрсдийн үйлдэл нь бусдад болон эргэн тойронд нь нөлөөтэйг ойлгодог. Тэд соёл, хүрээлэл болон нийгмийн ач холбогдлыг ухамсарладаг.

Суралцах чадвар эзэмшсэн

Кембрижийн сурагчид өөрсдийгөө суралцагч гэдгийг ойлгодог. Тэд сургалтын үйл явц болон үр дүнг онцгойлон анхаардаг бөгөөд насан туршдаа суралцагч байх чадваруудыг хөгжүүлдэг. 

Ирээдүйн саад бэрхшээлүүдэд бэлтгэгдсэн

Кембрижийн сурагчид шинэ бэрхшээлүүдийг эерэгээр хүлээн аван, тэднийг бэлэн байдалтай, бүтээлч, төсөөлөлтэйгөөр нүүр тулдаг. Тэд өөрсдийн мэдлэгээ шинэ нөхцөл байдлуудад ашиглах чадвартай байдаг. Тэд шинэ төрлөөр бодох шаардлагатай нөхцөл байдлуудад уян хатнаар дасан зохицдог.

Оюун санааны болон нийгмийн талаасаа идэвхтэй, өөрчлөлт хийхэд бэлэн

Кембрижийн сурагчид сониуч зантай, аливааг гүнзгийрүүлэн судлахад бэлэн байдаг. Тэд шинэ чадварт суралцахад сонирхолтой, шинэ санаанд уриалгахан байдаг. Тэд бие даан суралцдаг, бусадтай ч хамт суралцдаг. Тэд орон нутгийн, үндэсний, дэлхийн эдийн засгийн болон нийгмийн хүрээнд үр бүтээлтэй оролцоход бэлэн байдаг.

 

Кембрижийн Суурь Боловсрол

9-10 дугаар анги

Кемрижийн Олон Улсын Суурь Боловсролын хөтөлбөр бол дэлхийн хамгийн түгээмэл 14-16 настнуудад зориулсан олон улсын хөтөлбөр юм. Дэлхийн тэргүүлэх их дээд сургуулиуд болон ажил олгогчдод хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү хөтөлбөр нь амжилтад хүрэх олон улсын пасспорт юм. Уг хөтөлбөр нь дэлхий даяар 30 гаруй жилийн турш туршигдаж, хүндлэгдсэн аж.

Монгол Тэмүүлэл лаборатори сургууль нь Кембрижийн Олон Улсын Суурь Боловсролын Гэрчилгээний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд математик, биологи, хими, физик, англи хэл, нэг гадаад хэл, гурван нийгмийн ухааны болон мэргэжлийн чиг баримжаа олгох хичээл зэрэг нийт 9 Кембрижийн Суурь Боловсролын хичээлийг үздэг. 

Кембрижийн Ерөнхий Боловсрол

11-12 дугаар анги

Кембрижийн Олон Улсын Ерөнхий Боловсролын Дипломын хөтөлбөр (AICE диплом) бол өргөн хүрээний тэнцвэртэй сургалтад анхаарсан олон улсын хөтөлбөр юм. Сурагчид уг хөтөлбөрийн хүрээнд хичээлийн гүнзгийрүүлсэн ойлголтоос гадна их дээд сургуулиудад суралцах болон ажил хөдөлмөр эрхлэхэд маш чухал чадваруудад суралцдаг.

Кембрижийн AICE диплом нь анх 1997 онд олгогдсон бөгөөд одоо цагт дэлхий өнцөг булан бүрт түгээмэл болсон байна. Энэхүү хөтөлбөр нь Кембрижийн Олон Улсын Ахисан түвшний хичээлүүдийн алтан стандартыг агуулдаг ба суралцагчдад өөрсдийн хувийн хүсэл сонирхол, чадвар, ирээдүйн төлөвлөгөөндөө суурилан олон улсын боловсролыг эзэмших боломжийг олгодог юм. 

Кембрижийн AICE диплом нь олон улсад алдартай Кембрижийн Олон Улсын Ахисан түвшний хичээлүүдээс бүрддэг. Гурван хичээлийн бүлэг болон нэг заавал судлах хичээл болох Кембрижийн Олон Улсын Ахисан түвшний Дэлхий нийтийн чиг хандлага болон судалгаа хичээлийн мэдлэгийг шаардсанаараа Кембрижийн AICE диплом нь математик, шинжлэх ухаан, урлаг, хүмүүнлэгийн ухааны баланстай өргөн хүрээний сургалтын хөтөлбөр болж өгдөг юм.