fbpx

Төсөлт хичээл

Төсөлт хичээл нь сурагчид нэмэлт цагаар ажиллан, амьдрал дээр тулгарч буй асуудлыг шинжлэн судлах, дадлага хийх, шийдвэрлэх замаар мэдлэг, чадвараа бататгах сургалтын арга хэлбэр юм.

ЯАГААД ТӨСӨЛТ ХИЧЭЭЛ ГЭЖ?

Мэдлэг, ойлголт, чадвар

Төсөлт хичээл нь сурагчдын мэдлэг, хувийн зохион байгуулалт, багаар ажиллах болон асуудлыг шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн байдаг.

Асуулт ба асуудал

Төсөлт хичээл нь тодорхой шийдэл бүхий асуудлын цар хүрээнд хязгаарлагдана.

Олон талын судалгаа

Бүтээлч асуулт тавих замаар асуудлыг тал бүрээс нь шинжилж, мэдээлэл цуглуулан, шийдвэрлэх зохистой аргыг олж нээнэ.

Амьдралд ойр

Сурагчдын хувийн үзэл бодол, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх нь төсөлт хичээлийн цөм байна.

Үзэл бодол, сонголт

Сурагчид төсөлт хичээл дээр хэрхэн ажиллах, юуг бүтээх талаар шийдвэр гаргах, оролцоотой байх.

Үр дүн

Төсөлт хичээлийн судалгааны үр дүн, сурагчдын ажлын гүйцэтгэл, тулгамдаж буй саад бэрхшээлийг даван туулах үйл явц нь багш болон сурагчдын аль алины хөгжилд бодит нөлөөлөл үзүүлнэ.

Шүүмж ба сайжруулалт

Сурагчид төслийн үйл ажиллагааны явц болон үр дүнг сайжруулах талаар санал зөвлөмж цуглуулж, хөгжүүлнэ.

Олон нийт

Хийж хэрэгжүүлсэн төсөлт хичээлээ олон нийтэд тайлагнан сурталчилах ажлыг зохион байгуулна.

2012

Хүн ба хүйн холбоо

2012 оны 3 дугаар сард ‘Хүн ба хүйн холбоо’ сэдэвт анхны төсөлт хичээлээр нийт багш сурагчид 4 багт хуваагдан ажиллаж, 4 багц бүтээл гаргав. Мөн төслийн хүрээнд сургуулиа бүрэн цэцэгжүүлэв. Төслийн баг хуваарилалт:

  1. 3D карт хийх (гар урлал)
  2. Аялал ба хэмжилт (шинжлэх ухааны судалгаа)
  3. Цэцэг (сургуулийн орчны тохижилт)
  4. Ярилцлага (судалгааны арга зүй)

2013

Аавын хайр

2013 оны 3 дугаар сард төсөлт хичээлийн уралдаанд нийт 6 төсөл шалгарч тэдгээрийг зохиолын хувьд нэгтгэн ‘Аавын хайр’ сэдэвт жүжгээр дамжуулан англи хэл дээр тайлагнав. Төсөлт хичээлийн багууд:

  1. Аавын хайр (зохиомжит жүжиг)
  2. Эрүүл хүнс (хүнсний бүтээгдэхүүнд хийх шинжлэх ухааны судалгаа)
  3. Бүрээчин хөвгүүд (бүрээ хөгжмийн зэмсгээр тоглож сурах)
  4. Үйлчих охидууд (дизайн, технологийн ур чадвараа бодит бүтээл болгох)
  5. Спортын үзүүлэх тоглолт (спортын ур чадварыг хөгжүүлэх, үндэсний онцлогтой холбох)
  6. Уран зураг болон харах яруу найраг (сонгодог урлагийн мэдрэмж, ур чадварыг хөгжүүлэх)

2014

Монгол гэр

2014 оны 3 дугаар сард ‘Монгол гэр’ сэдэвт төсөлт хичээлийг 28 багш, 110 сурагчид 5 багт хуваагдан гүйцэтгэв. Төсөлт хичээлийн багууд:

  1. Судалгааны баг
  2. Модон хийц баг
  3. Монгол гэр – оёдол баг
  4. Морин хуурын аялгуу хөгжмийн баг
  5. Монгол гэрээс дэлхийн хөгжил рүү жүжгийн баг

Төсөлт хичээлийн үр дүнд монгол гэртэй холбоотой уламжлалт соёл, зан заншлыг судлах, үндэсний өв соёлоороо бахархах, багаар ажиллах арга барилд суралцан, түүнийгээ олон нийтэд сурталчилж, нийслэлийн 100 сургуульд сайн туршлага болгон түгээв.

2015

Автомашин

2015 оны 3 дугаар сард ‘Автомашин’ сэдэвт төсөлт хичээлийг 8 бүлгийн 128 сурагч, 18 багш, 9 багт хуваагдан гүйцэтгэв. Төслийн багууд:

  1. Автомашин угсралтын баг
    1. Хөдөлгүүр болон явах эд ангийн баг
    2. Тэнхлэг, их биеийн баг
    3. Цахилгааны баг
    4. Дизайны баг
    5. Бичил загвар, судалгааны баг
  2. Автомашин судалгаа шинжилгээний баг
    1. Оёдлын баг
    2. Жодоодлого ба дүрмийн баг
    3. Кино болон ном бүтээх баг
    4. Статистик судалгааны баг

2016

Эко төсөлт хичээл

2016 оны 3 дугаар сард Эко сэдэвт төсөлт хичээлийг 28 багш, 150 сурагчид 3 үндсэн, 9 дэд багт хуваагдан гүйцэтгэв.

  1. Ном товхимол
    1. Монголын эко уламжлал судалгааны баг
    2. Олон улсын эко судалгааны баг
    3. Эко туршилтын баг
  2. Медиа бүтээл
    1. Шторкийн баг
    2. Зохиол ба орчуулгын баг
    3. Баримтжуулалтын баг
  3. Загвар анги бүтээх
    1. Нарны энергийн баг
    2. Дизайны баг
    3. Механик энергийн баг