Үндэсний хөтөлбөр

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Сайдын А/511 тушаалын дагуу Монгол Тэмүүлэл лаборатори сургууль нь Монголын Үндэсний хөтөлбөрийг Кембрижийн Олон Улсын хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлдэг.

Суурь боловсролын хичээлүүд:

БСШУСЯ-наас баталсан сургалтын хөтөлбөрийг үзэх

Математик, монгол хэл, монгол бичиг, уран зохиол болон биеийн тамирын хичээл нь бүх ангийн сурагчдад ордог. 10 дугаар ангиас эхлэн үндэсний хөтөлбөрөөр судлах хичээлийн тоо багасаж, ирээдүйд эзэмших мэргэжил, сурагч бүрийн сонирхол, хэрэгцээнд нь нийцүүлэн англи хэл дээр судлах хичээлийн агуулгаа нэмэгдүүлдэг. Ахлах ангидаа сурагчдын заавал судлах хичээлийг оновчтой цөөн байлгаж олон улсын хөтөлбөрийн хичээлүүдийн цагийг нэмэгдүүлснээр сурагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломжтой болж байна. Ингэснээр төгсөгчид гадаад дотоодын нэр хүндтэй их дээд сургуулиудад давуу нөхцөлөөр суралцах боломжоор хангагдах юм.

12 дугаар ангийн сурагчид Кембрижийн Ахисан түвшний хөтөлбөрийг үргэлжлүүлэн судлах, эсвэл Элсэлтийн Ерөнхий Шалгалт, IELTS болон SAT зэрэг стандарт шалгалтуудад бэлтгэх сонголттой байдаг.