Вэб дизайн, Вэб сайтыг Модив Софт ХХК - д хөгжүүлэв.
Хөдөлмөрийн яам

Захирлын мэндчилгээ

Монгол улсын үнэт зүйл болох Монгол хүн, Монгол хэл, соёл, өв уламжлалаа хурдацтай хөгжиж буй дэлхий нийтийн чиг хандлагад онцлогтойгоор нийцүүлэх, ирээдүй, хойч үеэ бэлтгэн хөгжүүлэх нь боловсролын салбарын тэргүүн зорилго билээ. Орчин цагийн боловсрол Монгол улсад үүсэн хөгжсөний нэгэн зуун өнгөрч буй энэ хугацааны давхцалд технологийн хөгжлийг даган XXI зууны боловсролын чиг хандлага хувьсан өөрчлөгдөж, биднээс илүү бүтээлч, хариуцлагатай, чадварлаг байхыг шаардаж байна. Энэ ч утгаараа Монгол улсын боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийгдсээр байна. 
2011 онд БСШУЯ-наас боловсролын тогтолцооны шинэчлэл хийж, үндэсний хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор олон улсын хөтөлбөрийн сургалттай, лаборатори сургуулиудыг үүсгэн байгуулж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх, харьцуулан судлах, турших, хөгжүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн юм. 
Эдүгээ БСШУСЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай “Монгол Тэмүүлэл” лаборатори сургууль нь 5 дахь жилдээ сургалт, судалгааны үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол иргэдийг бэлтгэн гаргахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. 

Хэдий богино хугацаа ч гэсэн хамт олноороо гаргасан амжилт, хийж бүтээсэн бүхнээ дүгнэхэд бидний тавьсан зорилго биеллээ олж эхэлснийг дурдахад таатай байна. 
Монголынхоо ирээдүйг бүтээхээр зүрх сэтгэлээрээ нэгдэн ажиллаж буй хамт олныхоо нэрийн өмнөөс хүндэт эцэг эхчүүд, оюунлаг сурагчид, биднийг дэмжин ажилладаг байгууллага, хувь хүмүүс та бүхэнд сургуулийнхаа 5 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. 


“Эрдэм ном арвижих болтугай”. 

 

Монгол Тэмүүлэл лаборатори сургуулийн захирал 

Д.ТӨМӨРЧӨДӨР

Үйл явдлын хуанли

Follow the ministry

Цахим шуудангаар мэдээлэл авах

Хаяг байршил