Вэб дизайн, Вэб сайтыг Модив Софт ХХК - д хөгжүүлэв.
Хөдөлмөрийн яам

“Спортын бага наадам”

“Монгол Тэмүүлэл” сургуулийн эцэг эх, багш ажилчдын “Спортын бага наадам” 04 сарын 28-ны өдөр зохион байгуулагдаж гар бөмбөг, ширээний теннис, дартс, сурагчдын сагсан бөмбөг гэсэн 4 төрлөөр аваргуудаа тодрууллаа.

Тэмцээнд идэвхи санаачлага гарган оролцсон нийт эцэг эхчүүд, багш ажилтнууд болон сурагчиддаа, мөн багаа дэмжин оролцсон бүх хүмүүстээ талархал илэрхийлье. 
Тэмцээнд:

Нийлбэр дүнгээр 
1-р байр Адууч багштай 12б ангийн хамт олон
2-р байр Пүрэвдагва багштай 11б ангиийн хамт олон
3-р байр Эрдэнэбат багштай 10а ангийн хамт олон

Гар бөмбөгийн тэмцээнд: 
1-р байр 12б ангийн эцэг эхчүүд
2-р байр 10а ангийн эцэг эхчүүд
3-р байр 10б ангийн эцэг эхчүүд

Ширээний теннисний тэмцээний эрэгтэй төрөлд:
1-р байр 12б ангийн сурагч Билгүүний аав Борхүү
2-р байр 9а ангийн сурагч Эрхэмийн аав Шинэбаяр
3-р байр 10б ангийн сурагч Энх-Учралын аав Мөнхбаяр

Ширээний теннисний тэмцээний эмэгтэй төрөлд:
1-р байр 11б ангийн сурагч Анужин Эмүжингийн ээж Оюунтуяа
2-р байр 12а ангийн сурагч Түшигийн ээж Солонго
3-р байр 9б ангийн сурагч Хүсэлбаярын ээж Мөнхзул

Дартсын төрөлд:
1-р байр 10б ангийн эцэг эхчүүд
2-р байр 9б ангийн эцэг эхчүүд
3-р байр 10а ангийн эцэг эхчүүд

Сурагчдын сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд:
1-р байр 12б анги
2-р байр 11б анги
3-р байр 10а анги

Сурагчдын сагсан бөмбөгийн тэмцээний эмэгтэй төрөлд:
1-р байр 10а анги
2-р байр 11б анги
3-р байр 12а анги тус тус шалгарлаа.

Тэмцээнд амжилттай оролцсон эцэг эхчүүд болон сурагчиддаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл

Үйл явдлын хуанли

Follow the ministry

Цахим шуудангаар мэдээлэл авах

Хаяг байршил