Вэб дизайн, Вэб сайтыг Модив Софт ХХК - д хөгжүүлэв.
Хөдөлмөрийн яам

“Төгсөгчдийн нэрэмжит 7 хоног”

Төгсөх ангийн сурагчдын зүгээс өөрсдийн идэвх санаачлага, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн, доод ангийн дүү нартаа үлгэр дуурайлал үзүүлэх зорилгоор 04.23-04.27-ны өдрүүдэд “Төгсөгчдийн нэрэмжит 7 хоног”-ийг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү 7 хоногийн хүрээнд өдөр бүрийг #витаминжуулалтын өдөр, #урам_хайрлах өдөр, #зөвлөн_туслах өдөр, #багшдаа_туслах өдөр, #цэвэрлэгээний өдөр болгон зарлаж, сургууль хамт олны халуун дулаан уур амьсгалыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бие биедээ мэддэг чаддаг зүйлсээрээ харамгүй тус хүргэлээ.

Тухайлбал: Сурагчид бие биедээ болон багш нартаа талархлын захиа бичих, доод ангийн дүү нартаа зөвлөгөө өгөх, витамин, чацаргана, нэрс, аньсны шүүсээр дайлах, тусч анги шалгаруулах, урам зориг хайрлах зөвлөгөө, онч үгсийн булан ажиллуулах зэрэг гэгээлэг, ач холбогдол бүхий олон ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Хичээл шалгалт ихтэй байгаа хэдий ч идэвхи санаачлага гарган ажилласан төгсөх ангийнхандаа сургууль хамт олны зүгээс талархал илэрхийлье!

Сэтгэгдэл

Үйл явдлын хуанли

Follow the ministry

Цахим шуудангаар мэдээлэл авах

Хаяг байршил