Вэб дизайн, Вэб сайтыг Модив Софт ХХК - д хөгжүүлэв.
Хөдөлмөрийн яам

Ухаалаг төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ангийн нээлт боллоо.

2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр БНСУ-ын Дежон хотын Боловсролын газар Монгол улстай хамтран хэрэгжүүлж буй Боловсролын технологийн хамтын ажиллагааны хүрээнд манай сургууль дээр орчин үеийн технологийн шийдэл бүхий “Ухаалаг төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон анги”-ийг тохижуулж өглөө. Нээлтийн үйл ажиллагаанд БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жон Жэ Нам, Дежон хотын боловсролын газрын дарга Сол Дунху, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Олон улсын төсөл хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Ууганбаяр, “Шинэ эрин” олон улсын лаборатори сургуулийн захирал Б.Амартүвшин нар хүрэлцэн ирлээ. Нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгч, багш, сурагчдадаа баярласан талархсанаа илэрхийлье. 

2018-2019 оны хичээлийн жилд тус ангийн ашиглалтыг бүрэн дүүрэн хангаж ажиллах үүднээс багш ажилтан ажиллагсдад зориулсан хэрэглээний сургалт 2018-09-10-наас эхлэн явагдах ба суралцахуй ба сургахуйн үр дүн, бүтээмжийг нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэж бид итгэж байна.


Сэтгэгдэл

Үйл явдлын хуанли

Follow the ministry

Цахим шуудангаар мэдээлэл авах

Хаяг байршил