Вэб дизайн, Вэб сайтыг Модив Софт ХХК - д хөгжүүлэв.
Хөдөлмөрийн яам

БСШУСЯ-НЫ ХАРЬЯА ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТТАЙ “МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ” СУРГУУЛИЙН 2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ

БСШУСЯ-НЫ ХАРЬЯА ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТТАЙ “МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ” СУРГУУЛИЙН 2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН  ЖИЛИЙН ЭЛСЭЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ

Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Монгол тэмүүлэл” сургуульд суралцах хүсэл сонирхолтой дараах шаардлагыг хангасан сурагчдыг элсэлтийн сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:
• 2017-2018 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн VIII ангийг төгсөж, 2018-2019 оны хичээлийн жилд IX ангид суралцах сурагч
• Сонгон шалгаруулалтад оролцох сурагчдын VIII ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 80 буюу түүнээс дээш байх;
Элсэлтийн сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ дор дурьдсан материалыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Суралцахыг дэмжсэн эцэг, эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт
2. Төрсний гэрчилгээний хуулбар /Бүртгүүлэхдээ эх хувийг авч ирнэ/
3. Сурагчийн хувийн хэрэг /Жилийн эцсийн дүн тавигдсан байна/
4. VIII ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 80 буюу түүнээс дээш болохыг баталгаажуулсан сургалтын менежерийн тодорхойлолт
5. Бүртгэлийн хураамж 35,000 төгрөг
Бүртгэл:
Бүртгэл 2018 оны 6 дугаар сарын 15 – 23-ныг дуустал 9.00-18.00 цагийн хооронд Монгол Тэмүүлэл сургуулийн байранд хийгдэнэ. 
Хаяг:
БЗД, 26 дугаар хороо, Хүннү гудамж, Монгол тэмүүлэл сургуулийн хичээлийн байр 305 тоот /Дүнжингарав худалдааны төвийн замын эсрэг талд/
Шалгалтын зохион байгуулалт:
1. Элсэлтийн шалгалт математик, англи хэлний хичээлээр, тест хэлбэрээр явагдана.
2. Шалтгалт 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагаас тус сургууль дээр зохион байгуулагдана. 
3. Шалгалтын дүнг тухайн өдөртөө багтаан www.mongolaspiration.edu.mn цахим хуудас болон www.facebook.com/MongolAspiration page хуудсаар дамжуулан мэдээлнэ.
Жич: Бүртгүүлэхдээ сурагч өөрийн биеэр ирнэ. Бүрдүүлэх материал дутуу, тавигдах шаардлагын аль нэгийг хангаагүй сурагчийг элсэлтийн шалгалтад бүртгэх боломжгүйг анхаарна уу. Тодруулгыг 77110239, 77110139 дугаарын утсаар лавлана уу.

ЭЛСЭЛТИЙН КОМИСС

Сэтгэгдэл

Үйл явдлын хуанли

Follow the ministry

Цахим шуудангаар мэдээлэл авах

Хаяг байршил