Вэб дизайн, Вэб сайтыг Модив Софт ХХК - д хөгжүүлэв.
Хөдөлмөрийн яам

UBAC football tournament

 

Олон улсын сургуулиудын дунд зохион байгуулдаг UBAC football tournament хоёр өдрийн турш International School of Ulaanbaatar-ын ногоон талбайд зохион байгуулагдав. Олон улсын хөтөлбөрийн сургалттай U-19 насны баг 5 тоглолт хийж түрүүлж цомын эзэд боллоо. ОУ-ын сургуулиудын багт Монгол Тэмүүлэл сургуулийн 12-р ангийн сурагч Н.Эрдэм олон жил тоглож байгаа бөгөөд бидний өмнөх болон энэ удаагийн амжилттай салшгүй холбоотой юм. Энэ удаагийн ялалтаа 12-р ангиа амжилттай төгсөөд, хүссэн мэргэжлээ эзэмшээрэй гэж ерөөн Эрдэмдээ амлаж байгаад зориулав.
Багийн дийлэнх хүүхдүүд өнгөрсөн жилийн тэмцээний U-15 насны аваргууд юм. Бусад багуудын 19 настай хүүхдүүдтэй маш ширүүн өрсөлдсөний дүнд тэмцээнийг тэргүүллээ. Амжилт гаргасан нийт хүүхдүүддээ сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье. Мөн олон улсын шалгалтуудад нь амжилт хүсье. Хөлбөмбөгт хичээдэг шигээ улам их хичээцгээгээрэй. Дасгалжуулагч Б.Ариунболор

Сэтгэгдэл

Үйл явдлын хуанли

Follow the ministry

Цахим шуудангаар мэдээлэл авах

Хаяг байршил