Вэб дизайн, Вэб сайтыг Модив Софт ХХК - д хөгжүүлэв.
Хөдөлмөрийн яам

2014-2015 оны хичээлийн жилийн төсөлт хичээлийн сэдвийн сонгон шалгаруулалт явагдлаа.

“Төсөлт хичээл 2015”-ын сонгон шалгаруулалтыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 30-ны хооронд багш, сурагчдын дунд зарлан, нийт 18 төсөлт хичээлийн санал нэр дэвшиснээс багш, сурагчдын эцсийн хэлэлцүүлгээр “Автомашин угсрах” төсөлт хичээлийг 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 28-ны хооронд зохион байгуулах болсныг зарлав. Энэхүү “Автомашин угсрах” төсөлт хичээл нь дотроо 9 багт хуваагдан хэрэгжих бөгөөд багийн бүтцийг танилцууллаа. Одоо сурагчид сонголтоо хийх л үлдлээ. 

БАТЛАВ

БСШУЯ-НЫ ХАРЬЯА ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТТАЙ МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ ЛАБОРАТОРИ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ                                 Д.ТӨМӨРЧӨДӨР

 

       2014      оны 12   дүгээр сарын  10

 

 


ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НАЙРАМДАЛ ТӨВД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ

ТӨСӨЛТ ХИЧЭЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

 

2015 оны 01 дүгээр сарын 15                                                                          Улаанбаатар хот

 

ЗОРИЛГО:

  • Танхимын бус сургалтыг дэмжих
  • Сурагчид эзэмшсэн шинжлэх ухаанч мэдлэгээ бодит чадвар болгон туршиж үзэх, хэрэглээ болгох
  • Сурагчдыг амьдрах ухаанд суралцах чадварт суралцуулах

ХАМРАХ ХҮРЭЭ : 

  • Бүх багш сурагчид

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Бүх сурагчдыг хамарсан байх
  • Төслийн үр дүнд ямар нэгэн бүтээгдэхүүн гарсан байх

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ :

  • Шалгарсан төслийг ОУХНайрамдал төвд хэрэгжүүлэх бөгөөд МҮОНТ-ээр цацаж, олон нийтэд алдаршуулна.

ТӨСӨЛ ИРҮҮЛЭХ ХУГАЦАА: 

  • 2014 оны 12 дугаар сарын 15-наас 2015 оны 01 дүгээр сарын 26

ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ ХУГАЦАА:

  • 2015 оны 01 дүгээр сарын 26-30

 

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

 

Үйл явдлын хуанли

Follow the ministry

Цахим шуудангаар мэдээлэл авах

Хаяг байршил