Вэб дизайн, Вэб сайтыг Модив Софт ХХК - д хөгжүүлэв.
Хөдөлмөрийн яам

Сурагчдын зөвлөл

Сурагчдын зөвлөлийн ажиллах журмын төсөл

БШУЯ-ны харьяа МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ олон улсын лаборатори сургуулийн дэргэдэх сурагчдын зөвлөлийн ажиллах журмын төсөл

Нэг. Зорилго
1.1 Сурагчдыг сургуулийн дотоод журам, сурагчдын дагаж мөрдөх дэг журмуудыг хэвшүүлж сургах, сурагчдад харилцааны соёл, хүндлэх, хүндлүүлэх харилцаанд үлгэрлэх.
1.2 Сурагчдын өөрөө өөрийгөө хөгжүүлэх ажлыг идэвхтэй дэмжиж ажиллах, уриалах.
1.3 Сурагчдын шинэ санаа бодлоос сургалт хүмүүжлийн ажилд тусгуулан дуу хоолой болон ажиллах.
1.4 Үндэсний уламжлал, соёл, эрхэм зүйлсэд суралцахад багш ажилтан нараас үлгэр дуурайлал болон зөвлөгөө аван улмаар өрнийн соёлд суралцан, бусаддаа үлгэр дуурайлал болох
1.5 Багш нараас хараат бус бие даасан эрх бүхий өөрийн удирдлагын байгууллага байж бие даан үйл ажиллагаа явуулах.

Хоёр. Сурагчдын зөвлөлийн ажлын баримтлах чиглэл

2.1. Сурагчдын зөвлөлийн гишүүд нь хамт олны дотор үлгэр жишээч нэр хүндтэй шударга, үнэнч байхыг эрхэмлэнэ.
2.2. Гаргасан шийдвэрийнхээ гүйцэтгэлд хяналт тавихад онцгой анхаарч, түүний мөрөөр анги хамт олон, ямар ажил зохион байгуулсаныг заавал дүгнэж хамт олонд мэдээлж байх.
2.3. Сурагчдын санал, хүсэлт, гомдлыг баримттайгаар сургуулийн захиргаанд мэдэгдэх, шийдвэрлүүлэх.
2.4. Олон улсын сургалтын хөтөлбөр судлахтай холбоотой суралцагсдын уран илтгэх, мэтгэлцэх, төлөвлөх, хувийн болон удирдан зохион байгуулах, эх орноо сурталчилан таниулах гэх мэт хувь хүний хөгжлийг дэмжсэн ажлууд төлөвлөж зохион байгуулах.
2.5. Тайлангийн хугацаанд хийсэн ажлын үр дүнг танилцуулахдаа үнэн бодитой, ажил хэрэгч эсэхийг шалгаж, үзүүлэлт бүрээр дүгнэн тухайн сургуулийн сурагчдад /Зөвлөгөө авах үүднээс нийгмийн ажилтанд/ тайлагнана.

Гурав. Сурагчдын зөвлөлийн эрх, үүрэг

3.1. АУБ нарт удирдсан ангийн сурагчдын сахилга хүмүүжлийн талаар амаар болон бичгээр шаардлага тавьж хариу мэдээлэл авч байх эрхтэй.
3.2. Сургуулийн дотоод журам, Сурагчдын дагаж мөрдөх журмыг зөрчсөн сурагчдыг сурагчдын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэр, заалт гарган арга хэмжээ авч байх, дахин давтагдсан тохиолдолд захирлын зөвлөл, сурган хүмүүжүүлэх зөвлөлийн хуралд оруулан хэлэлцүүлж байх эрхтэй.
3.3. Сургуулийн захиргаанаас тодруулж буй шилдэг, авъяаслаг, оюунлаг болон онцлог хүүхдүүдийг шалгаруулах, шагнаж урамшуулах үйл ажиллагаанд сурагчдын зөвлөлөөс хяналт тавин сургуулийн удирдлагад шилжүүлэн өгөх, түдгэлзэх эрхтэй.
3.4. Сурагчдын зөвлөлийн гишүүдийг сонгуульт ажлынх нь хугацаанд сургуулийн зөвлөлийн гишүүн, ангийн дарга зэрэг сонгуульт ажлаас чөлөөлөгдөх эрхтэй.
3.5. Сурагчдын зөвлөлийн ажилд идэвхтэй, санаачлагатай ажилласан сурагчдыг шалгаруулж, шагнаж урамшуулж байх эрхтэй.
3.6. Сурагчдын сурах үйл ажиллагаанд шууд нөлөөлөх багшийн ёс зүй, заах арга зүй, ур чадвар, харилцаа, цаг баримтлах гэх мэт зүйлд дутагтал гаргавал тухайн багшийн нэр хүндэд халдахгүйгээр сургуулийн захиргаанд мэдэгдэх эрхтэй.
3.7. Сурагчдын зөвлөлийн гишүүдийг хүндэтгэн үзэж харилцах үүрэгтэй.
3.8. Долоо хоног тутмын их цэвэрлэгээний ажлыг дүгнэж мэдээллэх үүрэгтэй.
3.9. Сурагчдын зөвлөлийн нэр хүндийг алдахгүйн тулд үргэлж бусдаас нэг алхам илүү явж, мэдээллийг түгээгч байж, хариуцлагаа ухамсарлан “ӨНӨӨДӨР СУРЧ МАРГААШ МАНЛАЙЛЬЯ” уриагаар ажиллаж бүх сурагчдад үлгэрлэх, уриалах үүрэгтэй.
3.10. Сурагчдын зөвлөлийн гишүүн нь сахилга батын зөрчил дутагдал гаргах, сурагчдын зөвлөлийн ажлыг шалтгаангүйгээр таслах зэрэг дутагдал гаргавал сурагчдын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэх, түүнчлэн сурагчдын зөвлөлөөс хасах /зарим тохиолдолд багш нарын хуралд оруулах/ арга хэмжээ авна.

Дөрөв. Сурагчдын зөвлөлийн хийж гүйцэтгэх ажил

4.1. Сурагчдын зөвлөлийн мэдээллийн самбарыг тогтмол ажиллуулах
4.2. Долоо хоног тутмын их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, хэрхэн явагдсан байдлыг АУБ нартай хамтарч хянан багуудын үнэлгээг гарган ангийн дүнд оруулна.
4.3. Дөрвөн долоо хоног/сарын/-ийн их цэвэрлэгээний дүнг нэгтгэн нийгмийн ажилтанд бичгээр тайлагнах
4.4. Сургуулийн хэмжээнд гарсан зөрчил дутагдлыг арилгахад арга хэмжээ авч ажиллах, түүний үр дүнд үнэлэлт өгөх.
4.5. Өглөөний мэдээллийн сэдэв, агууллага, ач холбогдол, илтгэсэн байдал зэргийг дүгнэн долоо хоногийн шилдэг мэдээлэл, илтгэгчийг шалгаруулж зарлаж ажиллана.
4.6. Суралцагсдын уран илтгэх, мэтгэлцэх, төлөвлөх, хувийн болон удирдан зохион байгуулах, эх орноо сурталчилан таниулах гэх мэт хувь хүний хөгжлийг дэмжсэн ажлууд төлөвлөж хийх.
4.7. Сургууль хамт олны хүрээнд болон сургуулиас гадуурх олон нийтийн, сайн дурын үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж, гол зохион байгуулагч, манлайлагч байж ажиллана.
4.8. Сурагчдын хэрэгцээ бэрхшээлийг тодорхойлсон, шийдвэрлэхэд чиглэгдсэн төсөл, хөтөлбөрүүдийг боловсруулан холбогдох эх үүсвэрээс санхүүжүүлэн хэрэгжүүлэх.


Үйл явдлын хуанли

Follow the ministry

Цахим шуудангаар мэдээлэл авах

Хаяг байршил