Вэб дизайн, Вэб сайтыг Модив Софт ХХК - д хөгжүүлэв.
Хөдөлмөрийн яам

Сурагчийн дүрэм

БСШУЯ-НЫ ХАРЬЯА “МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ” ОЛОН УЛСЫН ЛАБОРАТОРИ СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ

ҮНДЭСЛЭЛ

Монгол улсын Боловсролын тухай хуулийн 45.1, 45.2, БСШУСайдын 130-р тушаал, ЕБС-ийн суралцагчийн үлгэрчилсэн дүрэм, сургуулийн дотоод журмыг хэрэгжүүлэх үндсэн дээр сургалт хүмүүжлийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, багш сурагчид, ажилчдын ажиллах, суралцах таатай нөхцлийг бүрдүүлэх, сурагчдын эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгож, тэдэнд эрх зүйн мэдлэг, ухамсрыг багаас нь төлөвшүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.

1. СУРАЛЦАГЧИЙН ХИЧЭЭЛ СУРГАЛТЫН ҮЕД БАРИМТЛАХ ДЭГ

1.1 Суралцагч нь өглөөний 07.45 минутыг сургалт-хүмүүжлийн ажлын эхлэл болгон уг цагаас хойш ирсэн сурагчдыг хоцорсонд тооцох ба 10 минутаас дээш хугацаатай хоцорсон тохиолдолд шалтгааныг харгалзан тасалсан эсэхийг тогтооно.

1.2 Суралцагч ямар нэгэн шалтгаанаар ирж чадаагүй бол шалтгаанаа АУБ-д мэдээлж, шаардлагатай магадлагааг ирүүлнэ. Багш байхгүй тохиолдолд сургалтын менежерт мэдэгдэнэ.

1.3 Хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд суралцагчдад тухайн өдрийн хичээлийн цагийн чөлөөг анги удирдсан багш болон тухайн хичээлийн багш, нэгээс тав хүртэлх өдрийн чөлөөг сургалтын менежер, зургаагаас дээш өдрийн чөлөөг захирал холбогдох журмыг үндэслэн  олгоно.

1.4 Өглөө бүр 7:45 минутад Монгол улсын төрийн дууллыг баруун гараа зүрхэн тушаа барин хүндэтгэлтэйгээр дуулна.

1.5 Суралцагч нь сургуулийн анги танхим, коридорт дараах шаардлагыг биелүүлнэ.

Үүнд:

•    Зохистой, боловсон харилцааг эрхэмлэх

•    Цэвэрч нямбай байдлыг эрхэмлэх

•    Эд хөрөнгийг хамгаалах, зөв ашиглах

•    Өөр хоорондоо болон, багш, ажилтан, эцэг эх, зочидтой мэндэлдэг байх

•    Сургуульд өндөр үнэтэй эд зүйлс авч ирэхгүй байх

•    Охид нүүрээ будахгүй, хэмжээгээрээ хэт том ээмэг зүүхгүй, хумсаа урт ургуулан будахгүй байх

•    Үсээ гаж засалт хийлгэхгүй, сургалтанд саад болохгүй байлгахад анхаарах

•    Locker – т ном сурах бичиг, нойтон хувцас зэргийг үлдээхгүй, эмх цэгцтэй, хаягтай байлгах

•    Ангийн жижүүр болон сургуулийн их цэвэрлэгээнд идэвх санаачилгатай оролцож байх

 

1.6   Хичээл, сургалтын үед сурагчийн дүрэмт хувцасыг заавал өмсөнө.

1.7 Өөрийн авьяас сонирхол, хэрэгцээний дагуу хичээлээс гадуурх сонгон, дугуйлан, секцэнд суралцаж, хуваарьт ажил үүргээ биелүүлж, сургуулийн захиргаанаас зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно.

2. ХИЧЭЭЛ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЕЭР ХОРИГЛОХ ЗҮЙЛ

2.1. Хичээлийн үед болон бусад албан ажлын үед бохь зажлах, гар утсаар ярих, чихэвчээр хөгжим сонсох, гар комьпютер ашиглах зэрэг үйлдлүүдийг багшийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэхийг хориглоно.

2.2. Хичээл сургалтын үед идэвхгүй суух, үймүүлэх, бусдын суралцах үйл ажиллагаанд ямар нэгэн саад учруулахыг хатуу хориглоно.

2.3. Хичээл сургалт явагдаж байхад чухал шаардлагагүй бол бусдыг дуудах, хаалгаар шагайхыг  хориглоно.

2.5. Өөртөө болон бусдын аюулгүй байдалд нөлөөлөх элдэв зүйл, авч явахыг хориглоно.

2.6. Суралцагч нь хаана ч явсан тамхи татах, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хатуу хориглоно.

2.7. Сургуулийн хана, туурга, ширээ сандал зэрэг эд аж ахуйн зүйл дээр элдэв зүйл эрээчих, бичих, зурах болон сургуулийн эд хөрөнгөнд зүй бусаар хандахыг хориглоно.

3. СУРАЛЦАГЧ ГЭРТЭЭ БОЛОН ГУДАМЖ ТАЛБАЙ, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ БАРИМТЛАХ ДЭГ

3.1. Өдөр бүр хичээлээ цагийн хуваариар давтаж, гэрийн даалгаврыг чанартай хийж, амжилттай суралцахын төлөө мэрийнэ.

3.2. Сургууль, багшаас эцэг эхэд хандсан аливаа асуудлыг үнэн зөв, шуурхай танилцуулна.

3.3. Сургуулиас гадуур, олон нийтийн газар, чөлөөт цагаараа явах үедээ Монгол улсын иргэний болон нийтийн дагаж мөрдөх ёстой хууль, дүрэм, журмыг сахиж биелүүлнэ.

4. ЗӨРЧИЛ ГАРГАСАН ТОХИОЛДОЛД ХАРИУЦЛАГА ТООЦОХ

4.1. Сургуулийн дэг, цаг ашиглалтын журмыг зөрчсөн сурагчдад дараах шатлалаар хариуцлага тооцно.

•      Эхний удаа өөрт нь сануулах арга хэмжээг авна

•      Дараагийн удаа ангийн хурлаар оруулж, протоколд тэмдэглэнэ

•      Зөрчил дахин давтагдвал эцэг эхэд нь мэдэгдэж, сануулах арга хэмжээ авна.

•      Удаа дараалан зөрчил давтагдвал эцэг эх, асран хамгаалагчийн хамт захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

4.2. Суралцагчид нь хичээлийн 1 ба 2-р хагас жилийн үнэлгээгээр хангалтгүй үнэлгээтэй суралцсан тохиолдолд захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг хангалтгүй суралцсан шалтгааныг нарийвчлан судалж, дүгнэлт гарган захирлын зөвлөлд танилцуулан шийдвэр гаргуулна.

4.3. Хичээл сургалтын талаар багшийн тавьсан шаардлагыг удаа дараалан биелүүлээгүй, бусдын суралцах үйл ажиллагаанд саад учруулж буй болон хүмүүжил, ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан сурагчдыг тусгайлан хэлэлцэж холбогдох хууль, дүрэм, журмын дагуу шийдвэрлэнэ. 

 

 

Үйл явдлын хуанли

Follow the ministry

Цахим шуудангаар мэдээлэл авах

Хаяг байршил