Вэб дизайн, Вэб сайтыг Модив Софт ХХК - д хөгжүүлэв.
Хөдөлмөрийн яам

Монгол Тэмүүлэл сургуулийн номын сангийн танилцуулга

Монгол Тэмүүлэл сургуулийн номын сангийн танилцуулга 

Монгол Тэмүүлэл сургуулийн номын сан нь 2011 онд сургууль анх байгуулагдахад үүсгэн байгуулагдсан.

Тус сургууль нь олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг гэдэг утгаараа номын сангийн фонд  анх 1264 ш Cambridge-ээс ирсэн олон улсын сурах бичиг мөн 1360 ш монгол сурах бичигтэйгээр бүрдэж үйл ажиллгаагаа эхэлсэн.

Одоо тус номын сангийн фонд монгол,орос,англи хэл дээр нийт  5979 ш ном сурах бичиг,ном сурах бичигтэй дагалдах нийт 724 ш CD зэргээс бүрдэж  байна.Үүнээс  3851 ш нь монгол сурах бичиг болон хичээлээс гадуур унших  уран зохиолын ном,гарын авлагууд,2098 ш нь  англи хэл дээрх олон улсын сурах бичиг болон хичээлд ашиглах нэмэлт гарын авлага толь бичгүүд,30 ш нь орос хэлний дүрмийн ном толь бичгүүд тус тус байна.

Номын сан нь уншлагын 1 танхимтай  тус бүр  20 хүний суудалтай  54 м.кв талбайд үйл ажиллгаагаа явуулж байна.Уншигч сурагчид болон багш нарын гар дээр жилд ойролцоогоор нийтдээ 1800 гаруй олон улсын сурах бичиг болон монгол сурах бичиг номууд гэрээгээр болон уншигчын цахим картаар олгогддог.

Мэргэжлийн багш нарын санал, захиалга, уншигчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан үндсэн сургалтын болон холбогдох бусад номыг худалдан авч фонд баяжилт хийдэг. Мөн мэргэжлийн болон тогтмол хэвлэлийг улирал тутам шинэчлэн захиалдаг. БСШУЯ-ын сайдын 2001 оны 180-р тогтоолын дагуу олон улсын Дьюгийн аравтын ангиллаар номоо ангилан, фонд, каталогоо зохион байгуулдаг. Номын сан Lib4U программыг үйлчилгээндээ ажиглаж байна.

Үйл явдлын хуанли

Follow the ministry

Цахим шуудангаар мэдээлэл авах

Хаяг байршил