Вэб дизайн, Вэб сайтыг Модив Софт ХХК - д хөгжүүлэв.
Хөдөлмөрийн яам

“Маамуу нааш ир” дууны 60 жилийн ойн арга хэмжээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын ая, яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу энэ жил 60 нас хүрч байна. Яруу найрагч Ч.Лхамсүрэн 1956 онд ОХУ-д сурч байхдаа хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравт 10 гаруй шүлэгтээ ая хийлгэхээр өгчээ. Харин нэрт хөгжмийн зохиолч ”Маамуу нааш ир” дууны аяыг зургаан настай охин Халиунсүрэнгийнхээ амандаа дуулсан содон аялгуугаар санаа авч бүтээсэн гэдэг. Ингэж хагас зуун жил гаруй хугацаанд хүүхэд багачуудын дуулах хамгийн дуртай дуу байсаар ирсэн “Маамуу нааш ир” дуу бүтсэн түүхтэй. Өнөөдөр “Маамуу нааш ир” дууны 60 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан Монгол тэмүүллийн 160 сурагч энэхүү дуунд хүндэтгэл үзүүллээ.



Сэтгэгдэл

Үйл явдлын хуанли

Follow the ministry

Цахим шуудангаар мэдээлэл авах

Хаяг байршил