fbpx

Номын сан

Монгол Тэмүүлэл сургуулийн номын сан нь 2011 онд сургууль анх байгуулагдахад үүсгэн байгуулагдсан.

Тус сургууль нь олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг гэдэг утгаараа номын сангийн фонд анх 1264ш Англиас ирсэн олон улсын сурах бичиг мөн 1360ш монгол сурах бичигтэйгээр бүрдэж үйл ажиллгаагаа эхэлсэн.

Одоо тус номын сангийн фонд монгол, орос, англи хэл дээр нийт 5979ш ном сурах бичиг,ном сурах бичигтэй дагалдах нийт 724ш CD зэргээс бүрдэж байна. Үүнээс 3851ш нь монгол сурах бичиг болон хичээлээс гадуур унших уран зохиолын ном, гарын авлагууд, 2098ш нь англи хэл дээрх олон улсын сурах бичиг болон хичээлд ашиглах нэмэлт гарын авлага толь бичгүүд, 30ш нь орос хэлний дүрмийн ном толь бичгүүд тус тус байна.

Номын сан нь уншлагын 1 танхимтай тус бүр 20 хүний суудалтай 54 мкв талбайд үйл ажиллгаагаа явуулж байна. Уншигч сурагчид болон багш нарын гар дээр жилд ойролцоогоор нийтдээ 1800 гаруй олон улсын сурах бичиг болон монгол сурах бичиг номууд гэрээгээр болон уншигчын цахим картаар олгогддог.

Мэргэжлийн багш нарын санал, захиалга, уншигчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан үндсэн сургалтын болон холбогдох бусад номыг худалдан авч фонд баяжилт хийдэг. Мөн мэргэжлийн болон тогтмол хэвлэлийг улирал тутам шинэчлэн захиалдаг. БСШУСЯ-ын сайдын 2001 оны 180-р тогтоолын дагуу олон улсын Дьюгийн аравтын ангиллаар номоо ангилан, фонд, каталогоо зохион байгуулдаг. Номын сан Lib4U программыг үйлчилгээндээ ажиглаж байна.