Сурагчийн дүрэм

Монгол Тэмүүлэл лаборатори сургуулийн сурагч нь сургуулийн дотоод журмыг хичээнгүйлэн дагаж, хүндэтгэлтэй хандан, биелүүлэх үүрэгтэй. Үүнд:

Нэг: Ерөнхий зүйл

  1. 1 Монгол тэмүүлэл сургуулийн сурагч нь

1.1.1 Хариуцлагатай, найдвартай, шударга, соёлч боловсон

1.1.2 Бусдын үзэл бодол, нэр хүнд, эрх, эрх чөлөөг хүндэтгэдэг

1.1.3 Суралцах үүргээ нэр хүндтэйгээр биелүүлдэг

1.1.4 Зөв хэвшилтэй, эерэг хандлагатай, бүтээлч оролцоотой суралцагч байхыг эрхэмлэнэ.

Хоёр:  Өдөр тутмын сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаанд оролцоход баримтлах дэг

2.1 Хичээл сургалтын үйл ажиллагаанд оролцоход өөрийгөө бэлтгэх

2.1.1    Хичээл эхлэхээс 15 минутын өмнө ирэх

2.1.2    07:45-д Монгол улсын төрийн дууллыг баруун гараа зүрхэн тушаа барин хүндэтгэлтэйгээр дуулах

2.1.3    Хичээл, сургалт, сургуулиас зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд цаг тухайд нь, хувийн бэлтгэлтэй оролцох

2.1.4    Хичээл сургалтын онцлогт тохирсон байдлаар зөвшөөрөгдсөн зүйлсээр хичээлийн бэлтгэлийг хангах

2.1.5    Хичээл сургалтад хамрагдахдаа сургуулиас баталсан дүрэмт хувцас болон биеийн тамирын хувцсыг тус тус хичээлийн шаардлагын дагуу цэвэр нямбай өмсөнө.

2.1.6    Сургууль дээр биед эвтэйхэн гутал сольж өмсөж хэвших

2.1.7    Гэрийн даалгаврыг цаг тухайд хийсэн байх

2.1.8    Завсарлагааны хугацаанд дэг журамтай байж, дараагийн хичээлд орох бэлтгэлийг хангаж хэвших

2.1.9    Усны сав байнга авч явах, ус зөв ууж хэвших, үдийн хоолоо бэлтгэн авчрах эс бөгөөс сургуулийн нийтийн хоолны үйлчилгээнд хамрагдаж зөв хооллох

2.1.10 Локероо эмх цэгцтэй, цэвэр, нэр хаягтай байлгах

2.1.11 Сургуулийн дотоодод хөдөлгөөний баруун гарын дүрэм, шатны урсгалын зохицуулалтыг баримталж хэвших

2.1.12 Хавсралт 1т заасан зүйлсийг биедээ авч явах болон сургууль дээр авчрахгүй байх

2.2 Хичээл сургалтын үйл ажиллагааны үеэр

2.2.1  Хичээл сургалтад оролцохдоо идэвхтэй, санаачилгатай, эерэг хандлагатай, бусдад хүндэтгэлтэй байхыг эрхэмлэх

2.2.2  Суралцахад хүндрэл бэрхшээл тохиолдвол  тухай бүрт мэргэжлийн багшаасаа хамтран суралцагчдаасаа дэмжлэг авч хоцрогдолгүй суралцахыг эрмэлзэх

2.2.3  Анги танхим, сургуулийн орчинг эрүүл аюулгүй, цэвэр сайхан байлгахад хувь нэмрээ байнга оруулах, жижүүр сурагчийн үүрэгт ажлыг хуваарийн дагуу чанартай хийж гүйцэтгэх

2.2.4  Завсарлагааны хөдөлгөөнт дасгалыг зохих ёсоор нь ач холбогдолтойгоор хийх

2.2.5  Сургуулийн нийтийн болон бусдын эд зүйлийг зөвхөн зөвшөөрөлтэйгээр, ариг гамтай хэрэглэх

2.2.6  Сургуулийн орчинд хувийн гар утас, компьютер болон бусад цахим хэрэгслийг зөвхөн зөвшөөрөлтэйгээр хичээлийн бус цагаар хэрэглэх

2.2.7  Хичээлийн цагаар сургуулийн таблет, компьютер зэрэг ухаалаг цахим хэрэгслийг зөвхөн багшийн зөвшөөрөлтэйгээр суралцах зорилгын дагуу хэрэглэх

2.3 Хичээлээс гадуурх нийгэм соёлын үйл ажиллагаанд оролцоход баримтлах дэг

2.3.1  Өөрийн авьяас сонирхол, хэрэгцээний дагуу хичээлээс гадуурх сонгон, дугуйлан, клубт хамрагдах

2.3.2  Сонгон, дугуйлан, клубын сургалтын шаардлагын дагуу бэлтгэлээ хангах, үр бүтээлтэй тогтмол хичээллэх

2.3.3  Сургуулиас зохион байгуулж байгаа нийгэм соёлын үйл ажиллагаанд цаг баримтлан, бэлтгэлтэйгээр, тогтмол, идэвхтэй оролцох

2.3.4  Сургуулиас зохион байгуулж буй нийгэм соёлын үйл ажиллагаанд анги хамт олноороо нэгдмэл зохион байгуулалтай дэг журамтай байх

2.3.5  Сургуулиас гадуур, олон нийтийн газар, чөлөөт цагаараа явах үедээ Монгол улсын иргэний болон нийтийн дагаж мөрдөх ёстой хууль, дүрэм, журмыг сахиж биелүүлж Монгол тэмүүлэл сургуулийн сурагчийн нэр хүндийг өндөрт өргөж явах

Гурав. Хичээл сургалтын цагаас болон сургуулиас зохион байгуулж буй арга хэмжээнээс чөлөө хүсэх тухай

3.1 Сурагчид хувийн шалтгаанаар хичээлээс чөлөө хүсэхдээ Сургалтын албанд хандан чөлөө хүссэн өргөдлийг бөглөж эцэг эхээр гарын үсэг зуруулан авчирч өгнө.Чөлөөг дараах байдлаар олгоно. 

3.1.1    Сургалтын нэг өдрийн доторх хичээлийн цагийн чөлөөг сурагчийн анги удирдсан багш олгоно. Чөлөөг олгохдоо сурагчийн чөлөө хүссэн өргөдөл дээр үндэслэн, гарах болон ирэх цагийг тодорхой тэмдэглэнэ.

3.1.2    Сургалтын 5 хүртэлх хоногийн чөлөөг сургалтын менежерт чөлөө хүсэх өргөдлөө гаргаж шийдвэрлүүлнэ.

3.1.3    Сургалтын 5-аас хоногийн чөлөөг сургуулийн захиралд хандан шийдвэрлүүлнэ.

3.1.4    Бүх төрлийн чөлөөний хуудас нь 3 хувь олгогдох бөгөөд 1% чөлөө олгосон этгээд, 2-р хувийг чөлөө авсан этгээд, 3-р хувийг сургуулийн жижүүрт өгөх ба өдрийн төгсгөлд жижүүр багш Сургалтын менежерт авчирч өгнө. Улмаар АУБ-д хадгалагдана.

3.2         Сурагч чөлөөтэй байх хугацаанд

3.2.1    Чөлөөтэй байх хугацааны сурагчийн аюулгүй байдлыг эцэг эх, асран хамгаалагч хариуцна.

3.2.2    Сурагч хичээлийн хоцрогдлыг бие даан нөхнө.

3.2.3    Өвчтэй тохиолдолд эмчийн актыг үндэслэн бүртгэнэ.

3.2.4    Тухайн хичээл дээр сурагчийн тасалсан, өвчтэй,чөлөөтэй цаг нь нийт суралцах цагийн 30%-д хүрсэн тохиолдолд  анги дэвших болон төгсөх шалгалтад оруулахгүй. Харин мэргэжлийн багш тасалсан цагийн хичээлийг нөхөх боломжтой эсэхийг тодорхойлж заасан хугацаанд нь хичээлийн нөхөлтийн гүйцэтгэлээ хянуулан үнэлгээг авсан тохиолдолд шалгалтад оруулж болно.

Тав.  Сахилга батын зөрчил түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай.

 5.1 Сахилга батын зөрчлийг дараах түвшинд ангилна. Энэхүү ангилалд дурдагдаагүй зөрчлүүдийг гарсан тохиолдол бүрт Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж, сургуулийн захирлын тушаалаар ангилал тогтооно. Дурдагдаагүй зөрчил гаргах нь сахилга батын арга хэмжээ авахгүй байх нөхцөл болохгүй.

5.1.1  Сахилга батын хөнгөн зөрчил

5.1.2 Хичээл сургалтын болон сургууль дээр зохиогдож буй үйл ажиллагаанаас хоцрох

5.1.3 Даалгавар болон даалгаж өгсөн үүрэгт ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгээгүй байх

5.1.4 Хичээлийн явцад саад учруулах

5.1.5 Бусдыг үл хүндэтгэх үг хэллэг хэлэх, үйлдэл гаргах

5.1.6 Нийтийн дунд биеэ зохисгүй авч явах

5.1.7 Сурагчийн дүрэмт хувцасаа зохих ёсоор өмсөөгүй байх

5.1.2 Сахилга батын хүнд зөрчил

5.1.2.1  Бусдыг хэл амаар доромжлох

5.1.2.2 Бусдыг үг хэллэг болон үйлдлээр айлган сүрдүүлэх

5.1.2.3 Зодолдох, зодох

5.1.2.4 Хичээлд байнга садаа учруулах

5.1.2.5 Багш, ажилтан, сургуулийн удирдлагад худал хэлэх

5.1.2.6 Хуулах,хуулуулах( хамтран хийх ёсгүй гэрийн даалгавар, курсын ажил, шалгалтын материалыг бусдад өгөх бусдаас авах)  бусдын бүтээлийг зүй бус ашиглах

5.1.2.7 Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас,дүн үнэлгээний хуудас  бусад сургуультай харилцах мэдээлэл зэрэгт эцэг эхээ төлөөлөн өөрөө болон бусдаар гарын үсэг зуруулах

5.1.2.8  Эцэг эх багшийн зөвшөөрөлгүй хичээл сургалт үйл ажиллагааны цагаар сургуулийг орхин явах

5.1.2.9  Сургуулийн эд хогшил, цахим бүтээлүүдийн зохисгүй хэрэглээ

5.1.2.10  Сургууль хамт олныхоо өмчийг хөрөнгийг (биет болон биет бус) эвдэн сүйтгэх

5.1.3 Сахилга батын ноцтой зөрчил

5.1.3.1 Бусдад гэм хор учруулахуйц аливаа эд зүйлийг сургалтын цагаар болон сургуулийн орчинд биедээ авч явсан

5.1.3 .2 Бусдыг заналхийлэн хүч хэрэглэсэн

5.1.3 .3 Ямар нэг хэрэгсэл хэрэглэн бусдын биед нь гэм хор учруулахыг оролдсон буюу гэмтэл учруулсан

5.1.3 .4 Согтууруулах болон мансууруулах төрлийн аливаа хориглогдсон зүйлийг сургуулийн орчинд болон сургуулиас зохион байгуулж байгаа үйл ажиллагааны үед биедээ авч явсан болон хэрэглэсэн.

5.1.3 .5 Шалгалтын материалыг болон багшийн хичээлийн материалыг хуулах үзэх зорилгоор зөвшөөрөлгүй авсан, хулгайлсан.

5.1.3 .6 Хулгай хийсэн болон хулгай хийх оролдлого гаргасан

5.1.3.7  Сурагчийн хувийн хэргээ засварлан мэдээллийг хуурамчаар үйлдсэн

5.1.3 .8 Бэлгийн дарамт учруулах, үүнд бусдад хэл амаар,үйлдлээр, бичгээр болон харагдахуйц байдлаар зохисгүй байдлаар бусдад бэлгийн дарамт учруулахаар биеэ авч явсан болон үйлдэл гаргасан болон Насанд хүрэгчдэд зориулсан материал үзсэн биедээ авч явсан.

5.1.3.9 Сургууль хамт олныхоо нэр хүндэд ноцтой хохирол учруулах үйлдэл гаргасан

5.2 Зөрчлийн түвшин, давтагдсан байдал, нөхцөл байдал, үүсгэсэн гэм хор, нөлөөллөөс нь шалтгаалан сурагчид авах арга хэмжээ нь мөн гурван өөр түвшинд ангилагдана. Сурагчид сахилга батын зөрчилтэй үүдэн авч байгаа арга хэмжээний гол зорилго нь шийтгэхэд бус харин ухамсарлан ойлгуулах, зан байдлыг засан өөрчлөх, бусдад болон өөртөө хүргэх гэм хорыг хязгаарлахад оршино. Сахилга батын зөрчлөөс үүдэн авах арга хэмжээ нь дараах 3 түвшинд ангилагдана.

5. 2.1.  Сурагчид ухамсарлуулан ойлгуулж, засан сайжруулах арга хэмжээ авах түвшин. Энэ түвшинд дараах арга хэмжээг авч болно. Үүнд:

5.2.1.1. Тухайн хичээлийн багш сурагчтай гарсан зөрчлийн талаар ярилцаж сахилга батаа сайжруулах талаар зөвлөн тусална.

5.2.1.2. Тухайн хичээлийн багш ангийн багштай хамтран сурагчтай түүний давтан гаргаж буй хөнгөн зөрчлийн талаар ярилцаж сахилга батаа сайжруулах талаар зөвлөн тусална.

5.2.1.3. Энэхүү арга хэмжээнүүдийн дараа сурагчийн сахилга бат зан байдалд нааштай ахиц өөрчлөлт гарахгүй бол сурагчийг Сургалтын менежер тусгайлан уулзаж сахилга бат, зан байдлаа засан сайжруулах талаар зөвлөн тусална.

5.2.1.4. Шаардлагатай гэж үзвэл сурагчийг Нийгмийн ажилтантай уулзуулж зан байдал сахилга батаа засан сайжруулах сарын ажлын хувийн төлөвлөлт гарган ангийн багшаар батлуулах 1 сарын турш биелэлтийг нийгмийн ажилтан хянан хөтөлнө.

5.2.1.5. Шаардлагатай гэж үзвэл сурагчийг анги хамт олноо төлөөлөн сургуулийн дотоодод тэмцээн уралдаанд оролцох болон сонирхлын дагуу нэмэлт дугуйлан клубд хамрагдах эрхийг Зан байдал, сахилга батаа засан сайжруулах төлөвлөгөөний хүрээнд түр хугацаанд түдгэлзүүлэх боломжтой. Энэхүү шийдвэрийг ЗЗ-ийн хурлаар авч хэлэлцэн гаргана.

5.2.1.6. Эдгээрийн дараа сурагчийн зан байдал, сахилга бат засрахгүй бол сурагчийг ЗЗ-ийн зөвлөлийн  хурлаар авч хэлэлцэн цаашид авах арга хэмжээг тодорхойлно.

5.2.2.   Сурагчид зохих шийтгэл хүлээлгэж, засан сайжруулах арга хэмжээ авах түвшин. Энэ түвшинд дараах арга хэмжээг авч болно. Үүнд:

5.2.2.1. Гаргасан зөрчил дутагдлыг АУБ,Сургалтын менежер, Нийгмийн ажилтны бүрэлдэхүүнтэйгээр сурагчийг байлцуулан хэлэлцэж ямар сахилга батын шийтгэл хүлээлгэхийг шийдвэрлэнэ. Гаргасан шийдвэрийг эцэг эх, сурагчид танилцуулж Зан байдал, сахилга батаа засан сайжруулах сарын ажлын төлөвлөгөөг сурагч эцэг эхээр боловсруулан дээрх ажилтнууд зөвлөн тусалж нэгтгэн гаргана. Сурагчийн гаргасан зөрчил болон авсан арга хэмжээг сурагчийн цахим хувийн хэрэгт хавсаргана.

5.2.2.2. Дахин 2 дахь удаагаа уг түвшний зөрчил дутагдлыг гаргавал эцэг эх, сурагчийг байлцуулан БНЗ-ийн хурлаар хэлэлцэж сурагчид Зан байдал, сахилга батаа засан сайжруулах нэмэлт төлөвлөгөө гарган хэрэгжүүлнэ. Гаргасан төлөвлөгөө, хүрэх ёстой үр дүн хугацаа зэргийг тэмдэглэн сурагчийн хувийн хэрэгт хавсаргана.

5.2.2.3. Шаардлагатай гэж үзвэл сурагчийг сургуулийн хамт олноо төлөөлөн тэмцээн уралдаанд оролцох болон сонирхлын дагуу нэмэлт дугуйлан клубт хамрагдах эрхийг Зан байдал, сахилга батаа засан сайжруулах төлөвлөгөөний хүрээнд түр хугацаанд түдгэлзүүлэх боломжтой. Энэхүү шийдвэрийг ЗЗ-ийн хурлаар авч хэлэлцэн гаргана. Гаргасан төлөвлөгөө, хүрэх ёстой үр дүн хугацаа зэргийг тэмдэглэн сурагчийн хувийн хэрэгт хавсаргана.

5.2.2.4. Сахилга батын хүнд зөрчил 3 дахь удаагаа гаргасан тохиолдолд Сургуулийн захирлын тушаалаар сурагчийг сургалтаас түр тусгаарлах шийдвэр гаргана. Сургалтаас түр тусгаарлах хугацаанд сурагчийг сургуулийн аливаа үйл ажиллагаа хичээл сургалтад оролцуулахгүй ба эцэг эхийн зүгээс хүүхдээ бүрэн хариуцах үүрэг хүлээнэ. Сургалтаас түр тусгаарлах хугацаанд сурагч өөрийн гэм бурууг ухамсарлан ойлгож цаашид засран өөрчлөгдөх боломжтой болсон эсэхийг Багш нарын зөвлөлийн  хурлаар хэлэлцэж гарсан шийдвэрийн дагуу сурагчийн сурлагын болон бусад хоцрогдлыг сургууль нөхөх үүрэг хүлээхгүй болно. Гаргасан зөрчил авсан арга хэмжээг сурагчийн хувийн хэрэгт тэмдэглэн хавсаргана.

5.2.3 Сурагчийг хатуу нөхцөлтэй сахилгын хэмжээ авч цаашлан гэм хорыг бууруулах үүднээс сургалтад хамрагдахыг хязгаарлах түвшин. Энэ түвшинд дараах арга хэмжээг авч болно.

5.2.3.1.  Сахилга батын ноцтой зөрчил гаргасан сурагчийг тэр даруй нь сургалтын үйл ажиллагаанаас гаргаж ЗЗ-н хурлыг хуралдуулан сурагчид авах арга хэмжээг тодорхойлно. Сурагчийг зан байдал сахилга батаа сайжруулах, учруулсан гэм хороо арилгах хатуу нөхцөлтэй гэрээг сурагч, эцэг эхийг байлцуулан байгуулна.  Шаардлагатай бол сурагчийг сургалтаас түр тусгаарлах арга хэмжээг нэмэн авна. Гаргасан зөрчил авсан арга хэмжээг сурагчийн хувийн хэрэгт тэмдэглэн хавсаргана.

5.2.3.2. Сахилга батын ноцтой зөрчил давтан гаргасан сурагчийг Сургуулийн захирлын тушаалаар сургалтын гэрээ цуцлахыг анхааруулсан сануулга албан бичгээр өгөх ба шаардлагатай гэж үзвэл сургалтын гэрээг цуцална. Гаргасан зөрчил, авсан арга хэмжээг сурагчийн хувийн хэрэгт тэмдэглэн хавсаргана.