• Анхаарах зүйлс
  • Шалгалтын дэг
  • A/78 тушаал
  • Хэмжээст оноо
Эцэг эхийн анхаарах зүйлс:
  • Элсэлтийн шалгалтын журам болон дэгийг уншиж танилцах.
  • Анхны оноо болон хэмжээст онооны тухай уншиж танилцах.
  • Шалгалтын шууд засалтын үеэр өөрийн хүүхдийн шалгалт өгсөн анги, шалгалтын нууц дугаар (шифр) 6 оронтой тоо зэргийг засалт эхлэхээс 20 минутын өмнө бүртгэлийн систем рүү нэвтрэн орж танилцсан байх. https://mongolaspiration.edu.mn/reg/login.
  • Шууд засалтыг Mongol Aspiration International School фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах бөгөөд өөрийн хүүхдийн шалгалт өгсөн ангийн засалтын хэсгийг сайтар анхаарч, анхны оноог мэдэж авах боломжтой. https://www.facebook.com/MongolAspiration
  • Анхны оноог хэмжээст оноо руу шилжүүлэх тооцоолох үйл явц нь шалгалт тус бүрд 3-4 цаг шаарддаг бөгөөд хэмжээст онооны эцсийн хариу тухайн өдрийн орой эсвэл маргааш өдрийн өглөө ч гарч болохыг анхаарна уу. Мөн анхны оноонд харгалзах хэмжээст оноо нь шалгалт тус бүрийн нийт шалгуулагчдын амжилтаас хамааран харилцан адилгүй байж болно.
  • Шалгалт тус бүрд босго оноог (500 оноо) давсан сурагчдыг хоёр шалгалтын хэмжээст онооны дунджаар эрэмбэлж хяналтын тоонд багтсан сурагчдыг элсүүлэн сургах болохыг анхаарана уу.
  • Шалгалтын үр дүнг нийт шалгуулагчдын тооцоолол хийгдэж дууссаны дараа бүртгэлийн системд байрлуулах бөгөөд өөрийн регистрийн дугаараар нэвтрэн танилцах боломжтой. https://mongolaspiration.edu.mn/reg/login
Сурагчдын анхаарах зүйлс:
  • Элсэлтийн шалгалт Баянзүрх дүүрэг, 36-р хороо, Хүннүгийн гудамж, Дүнжингарав худалдааны төвөөс зүүн тийш 2.5 км газарт Монгол тэмүүлэл сургуулийн хичээлийн байранд болно.
  • 07:00-08:00 цагийн хооронд Дүнжингарав худалдааны төвийн зүүн урд талаас сургуулийн автобусаар үйлчлэх болно.
  • 2025 оны 06 дугаар сарын 23-ны өглөө 07:30-08:30 цагийн хооронд сурагчдыг хуваарьт суудалд суулгах ба заасан хугацаанаас хоцорсон тохиолдолд шалгалтад оруулахгүй болохыг анхаарна уу.
  • Сурагч шалгалтын байранд ирэхдээ ЗӨВХӨН БҮРТГЭЛИЙН ХУУДСЫГ ХЭВЛЭН АВЧРАХ бөгөөд өөр ямар нэгэн эд зүйлс, үзэг, бал, харандаа гэх мэтийг авч орохыг хориглоно. Сурагчийн хувийн хэрэг, төрсний гэрчилгээг авчрах шаардлагагүй.
  • Шалгалт эхлэхээс өмнө өөрийн суусан ширээн дээр наасан байгаа бүртгэлийн дугаарыг тулган шалгах ба хянагч багшийн зааварчилгааны дагуу хариултын хуудас бөглөх зааварчилгаатай сайтар танилцах.
  • Хариултын хуудасны хяналтын хэсэгт хянагч багшийн өгсөн 6 оронтой нууц дугаарыг будаж, тэмдэглэх ба доод хэсэгт цифрээр бичнэ. Харин нэр болон өөр бусад тэмдэглэгээ хийхийг хориглоно. Энэ тохиолдолд таны хариултын хуудас хүчингүй болохыг анхаарна уу.
  • Хяналтын нууц дугаараа хаяж үрэгдүүлэх болон бусдад дамжуулахыг хатуу хориглоно. Нууц дугаар нь бүртгэлийн дугаар биш болохыг анхаарна уу. Зөвхөн ангид суудлаа эзэлсний дараа хянагч багшаас сурагчдад тарааж өгөх болно.
  • Даалгаврыг гүйцэтгэхдээ зөв хариултыг олсон тухай бүрд хариултын хуудсанд сайтар нямбай будаж тэмдэглэх зарчим баримтлах нь таны цаг ашиглалт болон шалгалтын амжилтад нөлөөлөх болохыг анхаарна уу.
  • Шалгалтын үеэр бусдад саад болохгүй, чанга дуу чимээ гаргахгүй байхыг сануулахын зэрэгцээ бусдад хяналт тавьж, шударга ил тод байдлыг ханган ажиллахыг сануулж байна.
  • Шалгалт дуусахаас 5 минутын өмнө хянагч багш цаг дуусаж байгааг сануулах бөгөөд шалгалтын сэдэв, ноорог цаас, хариултын хуудас зэрэг ямар нэгэн бичиг баримтыг шалгалтын байрнаас авч гарахыг хориглоно.

Бүртгэл 2025-06-16 14:00 - 2025-06-20 14:00 цагийн хооронд явагдаж дууссан.

Лавлах утас: 77110139, 77110339