Шалгалт эхлэх цаг: 2025-06-23-ны өдрийн 08:30 цаг.
Хэмжээст оноо: Нийслэлийн ерөнхий боловсролын Монгол тэмүүлэл сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/78 дугаар тушаалаар батлагдсан "Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журам"-ын 4.6, 5.2 дахь заалтын дагуу шалгалт тус бүрийн анхны оноог хэмжээст оноонд шилжүүлэх, босго давсан сурагчдыг хэмжээст онооны дунджаар эрэмбэлэн хяналтын тоог дүүргэх зарчмаар элсүүлэх болно.